Хариуцах үйлчилгээ

Аливаа вэб сайтыг тогтмол шинэчилж байх зайлшгүй шаардлагатай байдаг бөгөөд ингэснээр таны хөрөнгө оруулалт аюулгүй, хамгаалалттай, технологийн хувьд тогтмол шинэчлэгдэн сайжирч байх боломжтой болдог.

ВЭБ САЙТ ХАРИУЦАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Аливаа вэб сайтыг тогтмол шинэчилж байх зайлшгүй шаардлагатай байдаг бөгөөд ингэснээр таны хөрөнгө оруулалт аюулгүй, хамгаалалттай, технологийн хувьд тогтмол шинэчлэгдэн сайжирч байх боломжтой болдог.
Метавайс компани нь урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэдэг бөгөөд үйлчлүүлэгч бүрийнхээ үнэ цэнэтэй энэхүү цахим эд хөрөнгийг үргэлж шинэчлэн сайжруулж, шинэ технологиудыг нэвтрүүлж байхын тулд харилцагчиддаа “Хариуцах үйлчилгээ”-ний багцуудыг санал болгодог. Ингэснээр сар бүр тогтмол цагаар ажиллаж таны вэб сайтыг технологийн талаас үргэлж хамгийн сүүлийн шийдлүүдээр хангах боломжтой болно.

Хариуцах үйлчилгээ нь ямар давуу талтай вэ?

  • Эдийн засгийн хувьд хэмнэлттэй бас тохиромжтой – Бүтэн цагийн вэб сайт хариуцсан мэргэжилтэн шинээр ажилд авах болон одоо байгаа мэргэжлийн бус ажилтнаа энэ талбарт шинээр сургахаас илүү санхүүгийн хувьд хэмнэлттэй, хурдан, ухаалаг сонголт байх болно.
  • Мэргэжлийн баг таны вэб хуудасны шинэчлэлийг мэргэжлийн түвшинд хариуцаж аливаа шинэчлэлүүдийг хурдан, тогтмол хугацаанд хариуцан хийх юм.
  • Таны вэб сайт үргэлж шинэ бөгөөд маркетингийн үнэ цэнэтэй суваг хэвээр байсаар байх болно.

Вэб сайт хариуцах үйлчилгээнд юу багтдаг вэ?

  • Шинэ агуулга /контент/ нэмэх (зураг, дүрс бичлэг, шинэ хуудас г.м)
  • Дизайны ажлууд (шинэ баннер, вэб сайтын өнгө төрх, дизайнд шинэчлэл оруулах г.м)
  • Техник тусламж (вэб сайтдаа хийх аливаа ажилдаа тусламж авах)
  • Техник шинэчлэлүүд (WordPress хувилбар болон plug-in шинэчлэлүүд)
  • Алдааг засварлах (Эвдэрсэн кодыг засах, формат хийх г.м)
  • Хадгалах үйлчилгээ (Таны вэб хуудсыг шаардлагатай үед эргэн сэргээх хувилбарыг тогтмол хугацаанд бүрэн хадгалах үйлчилгээ)
  • Нэмэлт сургалт
  • Нөхөрсөг үйлчилгээ (Утас, цахим шуудан эсвэл 7 хоногт 5 удаа удаа видео чат хийх боломж бүхий харилцаа холбоо)

*Ерөнхийдөө, стратеги төлөвлөгөө болон маркетингийн туршлага шаардахгүй бүх төрлийн шинэчлэлүүд манай хариуцах үйлчилгээнд багтана.

Цагийн Хадгаламж
Аливаа хэрэгцээ үргэлж хэлбэлзэж байдагтай адил ихэнхи бизнесийн байгууллагуудад завгүй үе болон илүү тайван үеүүд гэж байдаг. Танд зарим сард бусад саруудаас илүү ихээр вэб сайт дээрээ өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгцээ гарах тохиолдол байж болох юм. Хэрэглээгүй үлдсэн цаг нь дээд тал нь дараагийн гурван сарын турш дараагийн сарлуугаа шилжих болно.

maintenance-process

 

Үйлчилгээний төрөл

Хэрэгцээтэй үед бид хариуцъя /Pay-as-you-go/

Хэрэв та тогтмол хугацаанд шинэчлэл хийхгүй байхгүй бол бид танд цагаар тооцогдох үйлчилгээг санал болгож байна.

Хариуцах үйлчилгээний сарын багцууд

Тогтмол хугацаанд засвар үйлчилгээ, шинэчлэл шаарддаг бизнесийн байгууллагуудад бид урьдчилсан төлбөрт илүү хямд сарын багцыг санал болгодог.

Хариуцах үйлчилгээний багцыг сонгосон харилцагчид маань дараах давуу талуудыг эдэлдэг:

  • Хямд үнэ
  • Эхэнд үйлчлэх үйлчилгээ
  • Төлбөргүй: Таны вэб хуудсыг өдөр бүр/depends on the package level/ бүтэн хадгалах үйлчилгээ
  • Төлбөргүй: WordPress-н шинэчлэлүүдийг гарах үед шинэчлэх үйлчилгээ
  • Төлбөргүй: Plug-in -уудыг сар бүр шинэчлэх

Танд өөр асуулт байна уу?

Зүүн талд байрлах формоор бидэнтэй холбогдоорой. Бид танд тохирох багц болон таны онцгой хэрэгцээнд нийцэх Custom (Захиалагчын шаардлагын дагуу) үнийн саналыг ч танд өгөх боломжтой.