Сошиал медиа & Маркетинг

Сошиал Медиа бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болжээ. Сошиал Медиаг хаа сайгүй, бүх байгууллагууд, хувь хүмүүс ашиглаж байна. Тэрээр дэлхийн хамгийн хүчирхэг маркетинг, борлуулалтын суваг яах аргагүй мөн юм. Твиттер, Фэйсбүүк болон бусад хүчирхэг сувгууд энд хамаарна. Сая сая хүмүүс энэхүү сошиал сайтуудыг ашиглаж байгаа бөгөөд, маркетингийн хамгийн шилдэг талбар юм.

Сошиал медиа маркетинг ( SocialPro201 үйлчилгээ)

Сошиал Медиа бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болжээ. Сошиал Медиаг хаа сайгүй, бүх байгууллагууд, хувь хүмүүс ашиглаж байна. Тэрээр дэлхийн хамгийн хүчирхэг маркетинг, борлуулалтын суваг яах аргагүй мөн юм. Твиттер, Фэйсбүүк болон бусад хүчирхэг сувгууд энд хамаарна. Сая сая хүмүүс энэхүү сошиал сайтуудыг ашиглаж байгаа бөгөөд, маркетингийн хамгийн шилдэг талбар юм.

Хэдий тийм боловч зарим бизнесийн байгууллагуудад өөрсдийн Сошиал Медиаг мэргэжлийн түвшинд хөтлөн авч явах цаг, туршлага болон хүний нөөц бэлэн байдаггүй. Хэрэв энэ байдал танай байгууллагыг ч мөн илэрхийлж байвал Метавайс компанийн туршлагатай баг танд зориулан Сошиал Медиа маркетинг болон кампант ажлыг тань төлөвлөн зохион байгуулж, гүйцэтгэх үйлчилгээг санал болгож байна.

Метавайс багтай та хамтран ажилласнаар танай бүтээгдэхүүн, үйлчилгээ болон суурь үйлчлүүлэгчдийг судлан, тантай сар бүр харилцан ажиллах зөвлөхтэй болно. Сар бүр бид харилцаагаа тогтмол сайжруулж, танай брэндийг таниулах ажлыг гүйцэтгэнэ.

Social Media Marketing – Packages
Үйлчилгээ Package 1 Package 2 Package 3 Package 4
СУДАЛГАА
Салбар & Түлхүүр үгийн судалгаа
Зорилтот хэрэглэгчдийг тодорхойлох
Стратеги & Төлөвлөгөө боловсруулах
СОШИАЛ ХУУДАС
Хуудас шинээр үүсгэх, тохируулах, бэлтгэх ажил (Facebook, LinkedIn, Twitter, Instagram, SoundCloud, Pinterest, G+ болон Youtube гэх мэт ) 2 3 4 6
Профайл зураг, Ковер зураг, тохиргоо, автоматжуулалт
ХӨТЛӨЛТ
Өдөр тутмын хөтлөлт, харилцах 7 хоногт 1 / тус бүр 7 хоногт 3 / тус бүр Өдөрт 1 / тус бүр Өдөрт 3 / тус бүр
Контент (Текст, зураг болон видео) оруулах
Сошиал хуудасны хандалтыг ихэсгэх (Increase Network Popularity) 7 хоногт 30 минут 7 хоногт 45 минут 7 хоногт 90 минут 7 хоногт 150 минут
Контент судалгаа, боловсруулалт 7 хоногт 30 минут 7 хоногт 45 минут 7 хоногт 60 минут 7 хоногт 90 минут
Үйл ажиллагааны голлох үзүүлэлтийн тайлан
Google Alert болон Нэр хүнд, брэнд удирдлагын мониторинг
Блог, нийтлэл бичих Сард 1 удаа Сард 3 удаа Сард 5 удаа
Хэвлэлийн мэдээ
Конференц уулзалт (сар бүр)
Видео боловсруулалт, тохируулга
Сошиал “Bookmarking”
Сарын төлбөр (Хамгийн багадаа 3 сарын гэрээ) Зүүн гар талын анкет бөглөж үнийн санал авна уу.

Нэмэлт ажлууд (Add-Ons)

График дизайн
Хэрвээ та сошиал профайлууддаа нэгдсэн, цогц дизайныг бүрдүүлж брэндээ мэргэжлийн түвшинд илэрхийлэхийг хүсвэл бид танд график дизайны үйлчилгээг санал болгож байна. Эхний профайл 150,000₮, дараагийн профайл тус бүр 50,000₮.
Манай дизайны ердийн ажлын үнэлгээ (Брошур, танилцуулга, купон г.м) 1 цагт 50,000₮ байдаг.

PayPerClick сурталчилгаа
Бид таны сошиал медиа сурталчилгааг үүсгэж, тохируулах, сурталчилгааг түгээх үйлчилгээг зарцуулах төсвийн 10% -р гүйцэтгэж үйлчилнэ.

Зөвлөх үйлчилгээ
Та сошиал медиа маркетингийн ажлаа өөрөө болон өөрийн багаар удирдуулан авч явахыг хүсвэл бид танд 1:1 болон групп баг хамт олны сургалтыг цагийн 100,000₮ -р зааж сургах болно. Хэрвээ сургалтыг авах ажлын байр нь төв, хот суурингаас зайтай бол та аялалын нийт зардлаар хангана уу.

Тусгай компант ажлууд
Онцгой бараа бүтээгдэхүүний сурталчилгаа, уралдаан тэмцээн, үйл ажиллагаа зохион байгуулах ажлын сошиал медиа гэх зэрэг тусгай кампант ажлууд хийх шаардлага маш их байдаг. Эдгээр ажлуудын гүйцэтгэлийн үнэлгээ нь тухайн төлөвлөгөөт ажил хэр их нарийн төвөгтэй, хичнээн цагийн ажил шаардах зэрэг бусад хүчин зүйлсээс хамаарна.

 

Имэйл маркетинг ( Inbox201Pro үйлчилгээ)

Сайтар оновчилсон имэйл маркетингийн стратегиар Таныг зорилтот хэрэглэгчиддээ хүрэхэд туслая.

1-р шат – Судалгаа
Хүлээн авах бүлгийн судалгаа & Мэдээлэл цуглуулах
Хэрэглэгчдийнхээ зан байдал, соёл, хүлээлтэнд нийцсэн маркетинг хийхийн тулд тэднийг судлан таниж мэдэх нь маш чухал байдаг.

2-р шат – Стратеги төлөвлөлт
Зорилтыг судлах
Дийлэнх хэрэглэгчид имэйлээ шалгахдаа 2-с илүү секунд зарцуулдаггүй.

3-р шат – Имэйл загвар
Имэйл загвар
Зорилт болон хэрэглэгчиддээ хүрэх имэйлийн загварыг урлаж хамгийн зөв байрлалаар загварчлана. Анхаарал татахуйц, хүчирхэг холбоост товчлуурууд болон зөв зургуудийг нарийн төлөвлөн имэйлдээ байршуулснаар таны имэйлтэй харилцах, холбоосууд дээр дарах үзүүлэлтийг оновчилж чадна.

4-р шат – Оновчлол
Оновчлол
Хэн ч өөрсдийнх нь хэрэгцээнд үл нийцэх имэйл хүлээн авахыг хүсэхгүй. Бид имэйл хүлээн авагчдад сегментчлэл, судалгаа болон тэдний өмнөх үйлдлүүдтэй холбогдуулан хэрэгцээ шаардлагад нь нийцах тохиромжтой мессежийг хүргэнэ.

5-р шат – Дүгнэлт & тайлан
Дүгнэлт & тайлан
Таны имэйлийг хүлээн авах хэрэглэгчид хамгийн боломжит өндөр хувиар ирсэн имэйлийг харж бас зорилтот үйлдлийг тэдэнд хүргэхийн тулд бид тохиромжтой цаг болон давталтыг танд санал болгоно. Ингэснээр Та өөрийн жинхэнэ хэрэглэгчдэд сайн хүрснээр үр дүнд хүрэх болно.

Google сурталчилгаа

Бидний хамгийн сайн мэддэг хайлтын систем бол Google билээ. Тэгвэл Google хайлтад мөн таны сурталчилгаа байрлах боломжтой. Үүнийг Google Adwords үйлчилгээ гэдэг. Тэгэхээр Google Adwords нь бизнес эрхлэгчдэд тэд өөрсдийн зар сурталчилгааг Google-н хайлтын илэрцэд байршуулан харуулах боломжийг олгодог үйлчилгээ юм. Сурталчилгаа нь бараг л ердийн хайлтын илэрцтэй адил харагдах боловч, ганц ялгаа нь тэд “Ad” гэсэн жижиг ногоон үгийн хамт гарч ирдэг юм. Эдгээр Google сурталчилгаа нь хайлтын илэрцийн хуудасны хамгийн дээр болон доор байрладаг.

Google сурталчилгаа хэрхэн ажилладаг вэ?

Хэрэглэгч түлхүүр үг болон холбоо үгээр хайлт хийхэд Google тэдэнд хайсан түлхүүр үгтэй нь холбогдох сурталчилгааг харуулдаг. Хайлтын илэрцэд сурталчилгаагаа байрлуулахыг хүссэн вэб сайттай бизнесийн байгууллагууд тэдний төрлийн бизнесийг хайж буй хэрэглэгчдийн тэднийг хайхдаа хэрэглэнэ гэж тооцоолсон хайлтын түлхүүр үгнүүд дээр төлбөр төлөн тэдгээр үгсийг хайх үед өөрсдийн сурталчилгааг гардаг байлгахаар сурталчилгаа хийлгэдэг. Жишээ нь Баянгол дүүрэгт байрлалтай нэгэн  хуурай цэвэрлэгээний газар “Баянгол хуурай цэвэрлэгээ”, “хувцас цэвэрлэгээ”, “Цэвэрлэгээ” гэх мэт түлхүүр үгүүдийг ашиглаж болох юм.

Хэр их мөнгө зарцуулж буйгаас шалтгаалан таны сонгосон түлхүүр үгний хайлтаар таны бизнес хайлтын үр дүнд сурталчилгаа байдлаар хамгийн дээр гарч ирнэ. Хэр их мөнгө зарцуулж байгаагаас гадна Google тухан зар хэр хамааралтай байгаа эсэх, чанартай байгаа эсэхд анхаардаг. Та хамгийн их мөнгө зарцуулахаар үнээ өгсөн байсан ч хэрэв хэрэглэгч “цэцгийн дэлгүүр” гэж хайвал мэдээж таны “хуурай цэвэрлэгээ”-ний бизнес хэзээ ч гарч ирэхгүй юм.

Google AdWords-н давуу талууд

  1. Хайлтаар дамжин хүмүүс тухайн орон нутгаасаа худалдан авалт илүү хийх хандлагатай байдаг.
  2. Та зөвхөн хэрэв таны сурталчилгаа дээр хүмүүс дарж орвол төлбөр төлнө.
  3. Мэргэжлийн хяналт, тайлангийн системтэй.

Дэлхийн хамгийн том, түгээмэл хайлтын системд өөрийн бизнесийн сурталчилгааг байршуулахад Метавайс танд туслахад бэлэн байна.

Контент бүтээх

Хүмүүст хүрэхүйц мэдээллийг цааш нь хуваалцаж, тэдгээр хүмүүсээр мөн дамжиж мэдэээлэл цаашаа улам түгэх нь Сошиал медиан хамгийн чухал тал билээ. Хэдий тийм боловч юуны өмнө та маш сайн, бусдад хүрэхүйц контент буюу мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тэгвэл энэ тал дээр манай мэргэшсэн баг танд туслахдаа баяртай байх болно.

Сошиал Медиа маркетинг хийхийн тулд эхлээд гайхалтай сайн контенттой байх хэрэгтэй. Метавайсын баг нь танд өөрийн компанийн соёл, бүтээгдэхүүн болон үйлчилгээг хамгийн сайнаар илтгэх өндөр чанартай пост бэлтгэх үйлчилгээг санал болгож байна. Контентийг тодорхой зорилтот бүлэгрүү чиглэсэн байхаар тохируулан хийдэг бөгөөд, ингэснээр Фэйсбүүк, Твиттер гэх мэт тусдаа суваг бүр дээр өөрийн зорилтот хэрэглэгчдэдээ мэдээлэл илүү сайн хүрдэг.

Таны байгууллагын брэнд, мэдээллүүд нь нэгэн жигд, эмх цэгцтэй, хамгийн өндөр хүртээмжтэй цагуудад зорилтот бүлэгт хүрч байх ёстой бөгөөд бид тусгай календарчилсан төлөвлөгөөг гарган ажилласнаар долоо хоногийн ажлын болон амралтын өдрүүдэд бүх цагуудад мэдээлэл хамгийн хүртээмжтэйгээр хүрдэг. Сошиал Медиа Удирдлагын програмын тусламжтайгаар бид таны төлөвлөгдсөн постуудыг урьдаас төлөвлөн цагийн хуваариар тохируулдаг ба ингэснээр зорилтот бүлэг тухайн мэдээг унших хамгийн тохиромжтой цагт мэдээллүүдийг бид автоматаар пост хийх тохиргоог хийж өгдөг.