График дизайн & Гэрэл зураг

Бид ДИЗАЙНД хайртай! Таны үйл ажиллагааны онцлогийг харуулсан
шинэлэг дизайныг бий болгохдоо таатай байх болно.

UX | UI дизайн

Манай дизайны үйлчилгээ нь танд хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг татах өрсөлдөх чадвараар өндөр бүтээгдэхүүний дизайныг урлан өгөх болно

Гэхдээ бид үүнийг хэрхэн хийх вэ? Бид UX буюу хэрэглэгчдийн зан байдал, шилдэг туршлагад суурилсан дизайн урлах арга барилаар таны төслийг гүйцэтгэнэ. Гайхалтай сайн UX дизайн нь шилдэг дизайнер, туршлагатай хөгжүүлэгч болон бидний харилцагч нарын хамтын ажиллагаанаас төрдөг. Манай компанийн бүтэн цагаар ажилладаг дизайнерууд энэ үйлчилгээнд онцлох үүргийг гүйцэтгэдэг бөгөөд шинэ санааг гайхалтай UI/UX дизайн болгон урладаг.

  • Дэсктоп вэб дизайн
  • Ухаалаг утасны респонсив вэб дизайн хувилбар
  • Ухаалаг утасны апп дизайн
  • Touch-screen бүхий бүх төрлийн төхөөрөмжийн харилцах хэсгийн (UI) дизайн
  • Байгууллагын дотоод сүлжээний вэб платформын дизайн
  • Интерактив ТВ-ийн UX дизайн
  • Том дэлгэц дээрх UI дизайн

Бидний бүтээлүүдээс:

Брэнд, өнгө төрх тодорхойлох үйлчилгээ

Лого бол таны брэнд ч биш бөгөөд гадаад үзэмж болон бусдад танигдах чанарын аль нь бүхлээрээ биш юм. Логоны дизайн, бусдад танигдах Identity дизайн болон брэнд энэ бүгд нийлэн өөр өөр үүрэгтэйгээр таны бизнесийн өнгө төрх болон бүтээгдэхүүнийг илэрхийлдэг.

Брэнд гэж юу вэ?

Брэндийг бид нийтэд нь байгууллага, компани, корпараци, групп болон онцгой бизнес, бүтээгдэхүүн үйлчилгээний бусдад хүлээн зөвшөөрөгдсөн өнгө төрх гэж тодорхойлж болно.

Identity буюу гадаад үзэмж, бусдад танигдах чанар гэж юу вэ?

Энэ бол зөвхөн харагдах байдлыг илэрхийлж буй хэсэг бөгөөд брэндийг нийтэд нь бүрдүүлж буй цогц том зүйлийн нэг хэсэг юм.

Лого гэж юу вэ?

Лого нь тухайн бизнесийг тодорхой тэмдэг, дүрс, текстийг ашиглан хамгийн энгийнээр илэрхийлж буй зүйл юм. Үйлчлүүлэгчид таны бизнесийн бүтээгдэхүүн болон үйлчилгээг сонирхох үед таны брэнд өнгө төрх үйлчлүүлэгчдээ хангалттай сайн татаж чадаж байна уу? Хэрвээ та дээрх асуултанд итгэл дүүрэн тийм гэж хариулж чадахгүй байгаа бол, эсвэл та хараахан бизнесээ эхлүүлээгүй байгаа бол Метавайсын чадварлаг, туршлагатай, бүтэн цагаар ажиллаж буй (in-house) дизайны баг танай байгууллагын брэнд зөвхөн логоноос илүү зүйл гэдгийг мэддэг бөгөөд танай байгууллагын өнгө төрхийг тодорхойлж бизнесээ өөрийн зорилтот хэрэглэгчдэд амжилттайгаар хүргэхэд туслахад бэлэн байна.

 

СтартАп багц Стандарт баг Корпорэйт багц/ номтой / Брэнд ном – багц 1 Брэнд ном – багц 2
399,999₮ 699,999₮ 1,100,000₮ 1,500,000₮ 1,800,000-2,000,000
Лого + 1 оноо Лого + 3 оноо Лого + 5 оноо 7 оноо 10 оноо

Багцуудад хамаарах үйлчилгээнүүд

Метавайс ХХК Брэнд үйлчилгээ Нэгж үнэ Оноо
Лого Логоны ерөнхий зохиомж x3 300,000₮ 1 оноо
Сонгосон дизайнд 2 удаагийн засвар хийх
Хэмжээ, байрлал, хувилбарууд
Зөвшөөрөгдөх ба хориглох хэлбэрүүд
Бичиг хэрэг Нэрийн хуудас x2 дизайн + 2 засвар 100,000₮ 1 оноо
Албан бланк 50,000₮
Дугтуй 50,000₮ 1 оноо
Цахим шуудангийн гарын үсэг 100,000₮
Ажлын үнэмлэх x2 дизайн + 2 засвар 200,000₮ 1 оноо
PowerPoint загвар 150,000₮ 1 оноо
Үнийн санал 150,000₮ 1 оноо
Фонт Фонт судалгаа 150,000₮ / 200,000₮ 1 оноо
Брэндийн үндсэн, туслах фонтууд
Ашиглах заавар
Өнгө Өнгөний судалгаа 120,000₮ / 150,000₮ 1 оноо
Брэндийн үндсэн, туслах өнгөний палитр
Дэвсгэр өнгөтэй ашиглах нь
Зөвшөөрөгдөх ба хориглох өнгөний хослол
Сошиал Медиа Профайл, ковер зураг тус бүр x2 дизайн + 1 засвар 100,000₮ 1 оноо
Заавар
2 дахь сошиал хаягаас тус бүр 20,000₮
Пост брэнджүүлэлт 50,000₮
Бэлэг дурсгал Үзэг, бал, харандаа дээрх дизайн 150,000₮ 1 оноо
Төрөл бүрийн тэмдэглэлийн дэвтэрийн дизайн
Бэлэг дурсгалын зүйлс дээрх дизайн
Нэмэлт захиалгат дизайн, брэнд үйлчилгээ Захиалагчийн хүсэлтээр нэмэлт ажлуудыг бид цагийн үнэлгээгээр тооцон үйлчилгээ үзүүлэх боломжтой. 40,000₮

Бизнес мэргэжлийн гэрэл зургийн үйлчилгээ

Метавайс компани нь таны бизнесийн промошн, сурталчилгаа, борлуулалт, маркетингийн төрөл бүрийн хэвлэмэл материалууд болон вэб сайтын хэрэглээнд тохирох өндөр нягтаршил бүхий, зохиогчийн эрхийн зөрчилгүй дижитал гэрэл зургийг авч үйлчилдэг. Бизнесийн байгууллагууд өөрсдийн вэб сайт болон маркетингийн материалууддаа чанартай, мэргэжлийн гэрэл зургийг ашиглах нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулах, маркетинг борлуулалтын ажилд онцгой ихээр нөлөөлдөг билээ.

Бид хэрхэн ажилладаг вэ?

Бид ажлыг эхлүүлэхдээ үйлчлүүлэгчтэйгээ уулзалт зохион байгуулан таны бизнесийн ямар бүтээгдэхүүн, үйлчилгээний зургийг авах, тэдгээрийг онцгойлон ямар ажилд ашиглах зэргийг тодорхой мэдэж авснаар эхлүүлдэг. Гэрэл зургийн төсөл бүрийг тухайн бүтээгдэхүүн, төрөл зүйлийн хамгийн сайн гадаад байдлыг илтгэж авахын хажуугаар үүнийг мэргэжлийн, үзэмж талаас маш нарийн тооцоолон авдаг. Төгс зургийг авахад өнгө, бүтэц, харьцаа, харагдах байдал бүгд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Манай график дизайны үйлчилгээ нь эдгээр зургуудыг ашиглан вэб сайт болон хэвлэлд зориулан дизайны үйлчилгээ үзүүлэх боломжтой. Бид зургуудаа авахдаа тохиромжит өнцгийн дагуу эцсийн бүтээгдэхүүнд ашиглахад шууд тохирох байдлаар тооцоолон зургуудаа авдаг тул биднээр өөрсдийн танилцуулга, брошур болон бусад хэвлэл болон вэб сайтын зургуудаа хамтат нь бэлдүүлэх нь давуу талтай юм.

Бид үйлчлүүлэгчиддээ зохиогчийн эрхийн зөрчилгүй, өндөр нягтаршил бүхий дижитал зургийн файлуудыг хүлээлгэн өгдөг. Та өөрийн зургуудыг цахим орчинд өөрийн хүссэн газарт байршуулах боломжтой. Мэргэжлийн гэрэл зураг нь та өөрийн бизнесдээ оруулах үнэтэй хөрөнгө оруулалт байх болно.

Бид дараах төрлүүдээр танд зураг авах үйлчилгээг үзүүлж байна

  • Хоол
  • Бүтээгдэхүүн Ажилчдын зураг
  • Байгууллагын зураг
  • Үнэт эдлэл
  • Ресторан,зоогийн газар
  • Үл хөдлөх хөрөнгө
  • Дроне
  • Барилга байгууламж
  • Тээврийн хэрэгсэл
  • Процесс, үйл ажиллагаа
  • Үйлдвэрлэл
  • Барилга
  • Бүх төрлийн эд хөрөнгө
  • Сэтгүүл

Хаана зургаа хэрэглэх вэ?

  • Брэнд өнгө төрх, Брэнд ном
  • Маркетингийн төрөл бүрийн материалд
  • Хувцас & Сурталчилгаанд
  • Өөрийн албан ёсны вэб сайтанд

Хэрхэн зургаа маркетингдаа ашиглах

  • График дизайн
  • Вэб сайтын дизайн
  • Сошиал Медиа
Тайлбар Үйлчилгээ Үнэ
Үйл ажиллагааны зураг авалт Урлаг соёлын үйл ажиллагаа Шоу, тоглолт Нээлтийн үйл ажиллагаа Бүх төрлийн баяр гэх мэт үйл ажиллагаанд зориулсан зураг авалт. Зураг авалт нь нийт үргэлжлэх цаг дээр нэмэлт 1-2 цагийн үнэлгээгээр тооцогддог. Бид танд зурагнуудаас сонголт хийн, шаардлагатай засваруудыг түргэн шуурхай хийж үйлчилнэ. 1-4 хүртэлх цаг – 50,000₮
5-с дээш – 40,000₮
Бүтээгдэхүүний зураг авалт Рекламны зураг авалт Вэб сайтын зураг авалт Хэвлэлийн зураг авалт Бүтээгдэхүүний зургийг авч эцсийн бүтээгдэхүүн болгох эх файл засвар Бүтээгдэхүүний тоо хэмжээ зураг авалтын цар хүрээнээс хамаарч үнэлгээ тогтоогддог тул хажуу талын холбоо барих формоор бидэнтэй холбогдоно уу.

Та манай Вэб хөгжүүлэлтийн багц үйлчилгээг сонгосон бол гэрэл зургийн үйлчилгээг хөнгөлттэй үнээр авах боломжтой.

Хэвлэлийн дизайн

Үр дүнтэй хэвлэлийн дизайнаар өөрийн бизнес болон брэндээ тодотго Метавайс компанийн дизайны баг танд бизнес карт болон брошурын дизайнаас эхлэн бүх төрлийн танилцуулга, томоохон үйл ажиллагааны сурталчилгааны материал зэрэг маркетингийн олон төрлийн хэвлэлийн дизайныг урлан гүйцэтгэж үйлчилнэ. Бидний урлан хийсэн дизайн нь танд компанийнхаа брэндийг маш сайн илэрхийлж, маркетинг болон сурталчилгаандаа үр дүнтэйгээр ашиглахад төгс зохицох болно. Мөн боломжит үйлчлүүлэгчид, бизнесийн хамтрагчиддаа хүргэхийг хүсч буй гол мессежийг тань фокус алдуулалгүй ойлгомжтойгоор дизайнаар илэрхийлэн хүргэхэд бид онцгой анхааран ажиллах болно.

Метавайс Дизайны баг хэвлэлийн дизайн үйлчилгээ:

  • Брошур дизайн
  • Стэнд дизайн
  • Төрөл бүрийн постер дизайн
  • Гадаа хаяг, Билбоард сурталчилгааны дизайн
  • Төрөл бүрийн нлм, дэвтэрийн дизайн
  • Нэрийн хуудас
  • Тараах материал
  • Сонингийн сурталчилгааны дизайн
  • Ресторан, зоогийн газрын хоолны цэс дизайн
  • Бусад