Вэб сайт хийх багц үйлчилгээ
Вэб сайт хийнэ гэдэг хэдийгээр улам амархан болж байгаа боловч зөвхөн таныг илэрхийлж чадах онцгой загвар, зөвхөн таны бизнесийн оцлог хэв маяг буюу брэнд, мөн танай сайтад орсон энгийн нэг зочинг өөрийн үнэнч хэрэглэгч болгох зэрэг ажлуудыг мэргэжлийн баг хамт олоноор хийлгэх нь маш ухаалаг хөрөнгө оруулалт юм.
Бид 2003 оноос хойш Монгол улсдаа төдийгүй олон улсын хэмжээнд хувь хүн болон нийгмийн бүх салбарт нийт 500 хол давсан үйлчлүүлэгч нартаа цахим мэдээллийн хэрэгцээг мэргэжлийн өндөр түвшинд тогтвортой хангаж Мэдээлэл технологийн салбартаа 15 жилийн туршлагыг хуримтлуулаад байна.
Бид зөвхөн таны бизнесийн онцгой хэрэгцээ, шаардлагуудад нийцэх Тусгай багцыг санал болгохоос гадна вэб сайт хөгжүүлэлтийн Хүрэл, Мөнгөн, Алтан болон Очир багцуудаа санал болгож байна.
Вэб сайт хийх үйлчилгээнд
- Бүтэн цагийн төслийн менежер
Бүтэн цагаар танай бизнесийг болон төслийг хариуцах төслийн менежер таныг болон дизайнерууд, програмистуудтай холбож бүх процессийг эхнээс нь дуустал хариуцан ажиллах нь таны захиалгаа өгөөд үндсэн ажлаа тайван хийх боломж олгоно.
- Онлайнаар хянах, харилцах боломж
Бүх үйл ажиллагаа (төлөвлөлт, дизайн зурах, програмчлал, маркетинг, сургалт) онлайн дээр явагдах нэмэлт боломж нь түгжирэл дунд заавал манай байнгын оффис дээр ирэлгүй ажлаа хянаад явах боломжыг олгоно.
- Домэйн нэр авах, тохируулах
Зөвхөн таныг бусдаас ялгаруулан харуулах домэйн нэр бүртгэл, сервертэй зөв тохируулах үйлчилгээ, ингэснээр сайтын хурд үзүүлэлт сайжрах юм.
- SSD вэб сервер
99.99% байнгын найдвартай ажиллах сервер, SSD хардтай асар өндөр хурд бүхий вэб сервер
- Бизнес имэйл хаяг
SPAM-аас хамгаалагдсан бизнес имэйл хаягууд
- SEO тохируулалт
Хайлтын системд оновчтой тохируулалт. Ингэснээр сайт чинь Google-н хайлтанд эхэнд гарч ирэх давуу тал бий болгоно.
- Сошиал медиа холболт тохируулалт
Сошиал медиа таны бизнесийн үндсэн хуудас байж болохгуй гэдгийг олон бизнес эрхлэгчид ойлгодог болоод байгаа юм. Харин бизнесийн вэб сайтаа сурталчилах олон сувгуудийн нэг гэдгийг олж харан өөрт ашигтайгаар хэрэглэх нь таныг амжилт хүргэнэ.
- Өвөрмөц, гоёмсог дизайн
Дахин давтагдашгүй загвар зохиох нь таныг бусдаас онцгойруулж, хэрэглэгчдэд таны талаар гүн сэтгэгдэл өгөх болно.
- Олон жил ажиллах аюулгүй код
Аюулгүй олон жил ажиллах кодтой вэб сайт нь хайлтын системд сайн гэсэн үнэлгээ авч таны бизнесийг тогтвортой ажиллах нэг хэрэгсэл болно.
- Тогтмол цаашид хариуцан ажиллах
Тогтмол сайжруулалт хийснээр гадны халдлага, дайралтаас таны бизнесийг хамгаалах бөгөөд, тогтмол, жигд ажиллагаа нь бизнесийг амжилтанд хүргэн бас нэг түлхүүр үзүүлэлт юм.
- Мэргэжлийн гэрэл зураг авах
Чанартай мэргэжлийн зураг нь таны бизнесийг хэрэглэгчдийн сэтгэлд хоногшин үлдэж дахин танаар үйлчлүүлэх сэтгэл зүйн том шалтгаан юм.
- Гар утас болон бусад төхөөрөмжид ажиллах
Бидний хийсэн ажлууд бүх төрлийн төхөөрөмж дээр гайхалтай зохицон ажиллах болно. Google хайлтын систем гар утсанд зөв зохицон ажиллах тохиргоо хийгдээгүй сайтыг шийтгэж хайлтанд гаргаж ирэхгүй болгож байгаа талаар та мэдсэн үү?
- Видео реклам вэб сайтадаа оруулах
Видео сурталчилгааг вэб сайт дээр байршуулна гэдэг хамгийн үр дүнтэй борлуулалтын арга юм.
- Онлайнаар дэлгүүр хийх болон банктай холбох
Интернет дэлгүүр ажлуулах, банктай холбогдох бүхий л ажилд тань бид зааварчлан туслан ажиллах бүрэн боломжтой
- Тогтмол нөөц хувилбар хадгалах
Бид тогмол таны бүх файлыг нөөцлөн аюулгүй нууцлалын өндөр түвшин кодлон хадгалах бөгөөд ямар нэг муу зүйл тохиолдсон үед шууд сэргээж таны үйл ажиллагааны тогтмол байдлыг хангах болно.
- Олон жил нэг газартай удаан хугацаанд хамтран ажиллах боломж
- Технологийн тогтмол зөвлөгөө
Гэх мэт хийх ажлууд ар араасаа ундран гарсаар байдаг билээ. Тиймээс бид таны ажлын хөнгөвчилөх үүднээс бүх үйлчилгээг нэгтгэн вэбтэй холбоотой бүгдийг багц болгон монголдоо анх удаа 2003 оноос хойш үйлчилсээр ирсэн билээ. Энэ үеэс хойш бид үйл ажиллагаагаа тэлэн АНУ-д давхар үйл ажиллагаа явуулан, АНУ-д хэрэгжиж буй сүүлийн үеийн шийдэл, технологийг зөвхөн танд шууд ашиглах боломжийг олгож байна.
Хэрэв та яг одоо бидэнтэй хамтран ажиллах шийдвэр гаргаж байгаа бол зүүн талын формыг бөглөөрэй.
Манай найрсаг менежер Энгүүн / Оргил тантай тэр даруй холбоо барих болно. Эсвэл та 7575-6353 утсаар ярьсан ч болно.
Вэб Апп Хөгжүүлэлт
Энэхүү үйлчилгээнд таны өдөр тутмын ажлуудыг хялбаршуулж болох бүх л шийдлүүд орж болно.
Жишээ нь:
- Боловсролын салбар
- Багш, удирдлагуудын харилцаа холбоог сайжруулах, мэдээ мэдээлэл дамжуулах систем.
- Эцэг эхчүүд болон багш нарыг холбосон систем. Хүүхдүүдийн дүн, ирц, явцын талаар мэдээлэл тайлан солилцох зэрэг боломж.
- Шинэ орон сууцнуудын вэб апп
- Сууц өмчлөгчдийн хооронд холбосон мэдээлэл, албан ёсны харилцах мэдээлэл, жижүүр, харуул хамгаалалтын ажилчдын танилцуулга, вэб камер харах боломж, цагдаагийн газрын контор дээр ирж буй мэдээлэл гэх мэт. Шинээр орон сууц эзэмшигчид албан ёсны баталгаажсан мэдээллээр хангах нь шинэ хорооллуудын нэг давуу тал байж болно.
- Дэлгүүрүүдийн вэб / мобайл апп
- Дэлгүүрүүдийн барааны танилцуулга, агуулахын мэдээллийг шууд хэрэглэгчдэд мэдээлэх. Байнгын хэрэглэгчдийн мэдээллийн сан үүсгэх, ингэснээр өөрсдийн БИГ ДАТАтай болох боломж ирээдүйд бий болно.
- Сүм / хийдүүд
- Сүм хийдүүд өөрсдийн вэб / мобайл апптай болсоноор тогмтол хамрагддаж хүмүүсийн мэдээлэл бий болж, зарлал, хандив, үйл ажиллагааны идэвхижүүлэлт үр дүнтэй явагдах боломж үүснэ.
- Их сургуулиуд
- Хэвлэх материалд мөнгө зарцуулах хэрэггүй болно. Үйл ажиллагааны мэдээлэл, хичээлийн хуваарь, багш нартай харилцах, бие даалтууд бүгд онлайн вэб апп-р шийдэгдэж болно. Ингэснээр маш их цаас, зардал хэмнэх боломжтой гэдгийг төсөөлөөд үзээрэй.
- Холбоодууд / ТББ-ууд
- Гишүүд дэмжигчдийн нэгдсэн мэдээллийн сантай болж үүгээр дамжуулан вэб/мобайл апп-руу шууд мэдээлэл цацах боломжтой. Мөн хандив, тайлан зэргийг онлайнаар өгөх боломжтой.
- Банк санхүүгийн байгууллагууд
- Банкны зээлийн хүү, АТМ байршилууд, ханшийн мэдээний динамик инфо график, ханшийн өөрчлөлтийн түүх зэрэг нь вэб аппийн нэг хэлбэр юм. Мөн зээлийн өрөгдөл хүлээн авах, анкет бөглөсөн хэрэглэгчдийн мэдээлэл автоматаар маркетингийн мэдээллийн санд бүртгэгдэж, ангилалаас хамааран автомар имэйл илгээгдэх боломж гэх мэт.
- Уул уурхай / ханган нийлүүлэх байгууллагууд
- Агуулахын бүртгэл, ханган нийлүүлэгчдийн бүртгэл, ажилчдын мэдээлэл зэрэг нь зөвхөн танай байгууллагын онцлогт тохируулан хийгдэх боломжтой. Мөн удирдалгуудад зориулсан автомар тайлан илгээгдэх боломжтой.
- Судалгаа маркетингийн байгууллагууд
- Үйлчлүүлэгчдийн болон судалгааны мэдээллийн сан бүхий вэб апп хийлгэснээр, мэдээллийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад борлуулах вэб апп гүйцэтгэх боломжтой юм.
- Тээвэр зуучын байгууллагууд
- Бүх тээвэрлэгдэж буй ачаануудын мэдээллийн сан үүсгэх. Байнгын үйлчлүүлэгчдийн мэдээллийн санг үүсгэх, сар жилээр гарсан орсон ачааны тайланг хэмжээ хугацаар графикжуулан харуулах боломжтой. Эдгээр мэдээллүүдийг ашиглан борлуулалт болон маркетингийн шийдвэрээ зөв гаргахад ач холбогдолтой. Мөн хэрэглэгчдийн мэдээлэл дээр суурилан ангилал бүхий автомат маркетингийн үйлдлүүд хийж болно.
Гэх мэт олон санаанууд байж болох бөгөөд танд ямар ажил хэрэгтэй байна, таны бизнесийг илүү боловсронгуй зардал багатай болгох ямар боломж байна бид туслахад бэлэн байна.
Вэб апп хөгжүүлэлтийн давуу тал нь таны бизнес ямар зарчмаар ажилладаг, яг түүнд тохируулж тусгайлан програмчилдаг. Та шинээр вэб програм хөгжүүлэх, хуучин кодоо шинэчлэн хөрвүүлэх, эсвэл одоо байгаа вэб програмынхаа ажиллагааг илүү хялбарчлах гээд аль нь ч байсан манай туршлагатай инженерүүд хамгийн үр дүнтэй, хэмнэлттэй төсвөөр танд үйлчлэхдээ баяртай байх болно.
Манай багаас хэрэглэгч таны гарт хүрэх эцсийн бүтээл нь сайтын админд ээлтэй, хэрэглэгчдэд хүрсэн, хүчирхэг, аюулгүй, бүх төрлийн төхөөрөмжид нийцэн ажиллах чадалтай бөгөөд хамгийн чухал нь таны бизнесийн хэрэгцээг хангаж орлого нэмэгдүүлэхэд нөлөөтэй байдаг.
Та яг одоо өөрийн ажлын шаардлагыг зүүн талд байрлах Үнийн санал хүсэх форм дээр бөглөн бидэнд илгээгээрэй. Манай бизнес хөгжүүлэлтйн зөвлөхүүд тантай 2-3 цагийн дотор холбогдож зөвхөн танд зориулсан тусгай үйлчилгээг боловсруулах талаар холбогдох болно.
Онлайн дэлгүүр – (EcommercePro үйлчилгээ)
Дахин давтагдаагүй загвар, технологийн дээд зэргийн шийдэл, аюулгүй байдал болон ашиглахад хялбар функц бүхий онлайн дэлгүүрийг тэргүүлэгч шилдэг технологи ашиглан бахархалтайгаар гүйцэтгэж өгнө. Өөрийн үйлчилгээ болон бүтээгдэхүүнээ борлуулж эхлэхэд хэрэгтэй бүх зүйлийг багтаасан байх болно. Гүйцэтгэсэн ажилдаа бүтэн 1 жилийн баталгааг вэб байршуулах үйлчилгээний хамтаар үнэгүй өгөх болно. Мөн нууцлалын 2048 битийн SHA-2 бүхий SSL гэрчилгээ үнэгүй дагалдуулна, ингэснээр танай хэрэглэгчдийн мэдээлэл найдвартай хамгаагалтанд танаас бараа үйлчилгээ худалдан авах боломжыг олгоно. Энэ талаар вэбийн дизайндаа мөн дурдаж өгөх нь ухаалаг маркетинг болно.
EcommercePro товч танилцуулга
Манай онлайн дэлгүүрийн вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ нь хямд үнэ, баялаг функц бүхий цогц үйлчилгээ байх болно. Мэргэжлийн түвшинд гүйцэтгэсэн өндөр нууцлал бүхий интернэт дэлгүүрийг Монголын бүх банкуудтай холбогдсон байдлаар мөн та шууд бизнестээ ашиглахад бэлэн байдлаар боловсруулна.
EcommercePro гол давуу тал
- Ямар ч бараа борлуулах боломжтой.
Бид борлуулалт болон үйл ажиллагааны дарааллийг таны хүссэнээр өөрчлөх боломжтой.
- Гар утсаар борлуулалт хийх боломжтой
- Хэдэн ч бараа байршуулж зарж болно
- Та бүх мэдээллийг эзэмших болно.
Таны хэрэглэгчид, тэдний мэдээллүүд бүгд таны мэдэлд байх болно.
- Тогтмол нөөцлөлт хийгдэх болно. Backup.
Таны борлуулалт, бараа, хэрэглэгчдийн мэдээлэл өдөр бүр тогтбол нөөцлөхгдөх бөгөөд ямар ч аюул учирсан нөөц файлыг тэр даруй сэргээх боломжтой.
- Өөр газраар үргэлжлүүлэх боломжтой.
Та манайхаар хийлгэлээ гээд манайхтай мөнхөд байх шаардлагагүй бөгөөд бид хэрэглэгчддээ бүрэн эрх чөлөөг өгдөг. Та нэгэнт хийсэн хөрөнгө оруулалтаа дараа дахиж шинээр хийх ёсгүй юм. Нэг газраа эргэлдээд байж болохгуй биздээ? Тиймээс бид нээлттэй эх кодыг ашиглан хийдэг бөгөөд, өөр хүний хийсэн кодыг хийхгүй шинээр л хийнэ гэсэн утгагуй нөцхөл байдлыг бид халахыг эрмэлзэж байна.
- Тогтмол туслах үйлчилгээ үнэгүй өгөх болно.
- Цаашид урт хугацаанд хамтран ажиллах боломжтой. Тогтмол сайжруулах, шинэчлэх үйлчилгээг албан ёсны мэргэжлийн хүмүүсийн гарт даатгах боломж танд үүснэ.
- Манайхаар хийлгэсэн онлайн дэлгүүрийг хойшид үргэлжлүүлэн хөгжүүлж гар утасны апптай шууд холбох боломжтой. Гар утасны апп хийлгэх зардал тань шууд 50% буурна.
- Барааны олон төрлөөр, нөхцөл байдлаар борлуулах боломжтой. Жишээ нь цамц зарах бол, нэг л удаа цамцны мэдээлэл оруулах бөгөөд, үүний дээр нь өнгө хэмжээ, төрөл загвараа маш энгийнээр удирдах боломжтой.
- Монголын бүх банкуудтай холбох боломжтой
- Борлуулалтын маш дэлгэрэнгүй тайлан вэб сайтаасаа харах боломжтой
- Хэрэглэгчдийн мэдээллийг шууд автомат борлуулалтын системтэй холбон ашиглах боломжтой
- Гэрлийн хурд бүхий серверт байршуулна. MacBook Pro-д ашиглагддаг SSD Flash хард бүхий вэб сервэр дээр вэб сайт тань ажиллах болно.
- Google хайлтын системд таны бараанууд эхэнд гарах тохиргоог хийгдэх боломжтой
- Google Analytic-н вэб хэрэглэгчдийн статистик толуурыг бүрэн тохируулах болно.
- Сошиал медиатай холбогдох боломжтой.
Хангалтгүй санагдаж байна уу? Тэгвэл бидэнрүү яг одоо 7575-6353 утсаар холбоо бариарай. Бид та бүхэний хүсэл шаардлагад тохирсон үйлчилгээний багцийн зохиож өгнө.
Та өөрийн ажлын шаардлагыг зүүн талд байрлах Үнийн санал хүсэх форм дээр бөглөн бидэнд илгээгээрэй. Манай бизнес хөгжүүлэлтийн багийн гишүүд тантай 2-3 цагийн дотор холбогдож зөвхөн танд зориулсан тусгай үнийн саналыг боловсруулан явуулах болно.
Гар утасны програм хөгжүүлэлт
Та ухаалаг утас болон таблетад зориулагдсан өөрийн бизнес болон үйлчилгээний мобайл апптэй болохыг зорьж буй бол бүх төрлийн платформ дээр суурилан хийгдэх боломжтой, ямар ч төрлийн төхөөрөмжинд тохирон ажиллах аппликешн хөгжүүлэлтийг Метавайс компани танд санал болгож байна.
Мобайл Апп хөгжүүлэх төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх вэ?
Мобайл аппликешн хөгжүүлэх ажлыг эхнээс нь зөв арга замаар эхлэх нь таны төслийг нэг бол амжилттай байх эсвэл бүр нураахад ч хангалттай чухал байдаг. Метавайс компанийн хөгжүүлэгчид нь ихэвчлэн мобайл апп хөгжүүлэх арга барилдаа амжилттай хэрэгжилтээрээ батлагдсан, хурдан үр дүн үзүүлдэг, харагдах байдал нь 100% байдаг илүү түргэн боловч эрсдэл багатай аргачлалыг ашигладаг.
Үйлчлүүлэгчиддээ үзүүлэх манай арга барилын шилдэг 5 ашиг тус
Маш хурдтай үр дүн
Өнөөдрийн хурдацтай, маш өндөр өрсөлдөөнтэй бизнесийн орчинд зах зээлд нийлүүлэгдэх цагийг богиносгох нь үргэлж өрсөлдөөний чухал үзүүлэлт болдог. Бидний арга барил, систем нь үе шаталсан програм хөгжүүлэлт болон хувилбарын хурдацтай загварчлал дээр илүү ач холбогдол өгдөг. Ингэснээр та бүрэн ажиллагаатай үр дүнд илүү богино хугацаанд хүрч чадна гэсэн үг юм. Бүх ажлыг зөвхөн 100% гүйцэтгэж дуусахыг хүлээлгүйгээр ажлын тодорхой чухал хэсгийг эхлэн гүйцэтгэж хэрэглэгчдэд хүргэн араас нь нэмэлт сайжруулалтын ажлуудыг тогтмол хийх нь төслийг илүү хурдан үр дүнд хүргэдэг..
100% ил тод байдал
Үйлчлүүлэгчийн хувьд танд үргэлж бүрэн удирдлага байх ба төслийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээллээр хангагдаж байх болно. Мөн таны санал хүсэлт, эргэх холбоо нь мобайл хөгжүүлэлтийн ажилд маш чухал байдаг. Төслийн талууд бүгд нэг мэдээлэлтэй байхын тулд манай хөгжүүлэгч нар өдөр тутмын статус мэдээ тайлагнах, конференц/Skype уулзалт, имэйл болон хэрэв шаардлагатай бол газар дээр нь очин мэдээллийг өгч ажилладаг.
Давуу чанар
Бид өөрсдийн хариуцсан ажлуудаа тогтмол шалгаж тестлэх арга барилтай. Ингэснээр хөгжүүлэлтийн аливаа алдааг эрт илрүүлж засдаг. Төслийн нэгдсэн чанарыг хангахын тулд хэрэглэгчдэд хүрэх хэсэг тус бүр нарийн тестлэгддэг бөгөөд дараагийн хувилбарыг сайжруулж шинэчлэхийн тулд харилцагчийн санал хүсэлтийг нягт нямбай цуглуулан авдаг.
Бизнесд илүү ашигтай байх
Метавайс компани нь голлох функцуудэд суурилсан арга барилыг ашиглаж бизнест чухал нөлөөтэй функцуудыг түрүүлж хөгжүүлдэг. Мөн өөрчлөлт, шинэчлэлтийн хүсэлтийг хурдан хугацаанд үр дүнтэй цуглуулан гүйцэтгэснээр бүтээгдэхүүн нь оролцогч талуудын шаардлагыг бүрэн хангадаг.
Жинхэнэ баталгаа
Төсөл бүрийг аль болох эрсдэлгүй байлгахын тулд бид гэрээ бүртээ баталгааны заалтыг оруулдаг. Ингэснээр таны мобайл апп цаг хугацаандаа болон төсөвтөө багтан ашиглалтанд орж, төсөл хүлээлгэж өгснөөс хойш 6 сарын туршид илэрсэн алдааг бид бүрэн хариуцаж засварлах болно.
Та өөрийн ажлын шаардлагыг зүүн талд байрлах Үнийн санал хүсэх форм дээр бөглөн бидэнд илгээгээрэй. Манай хөгжүүлэлтийн багийн гишүүд тантай 24 цагийн дотор холбогдож зөвхөн танд зориулсан тусгай үнийн саналыг боловсруулан явуулах болно.