Борлуулалт, Маркетингийн Менежер ажилд авч байна
1
Анкет хүлээн авч байна
2
Сонгон шалгаруулалт хийгдэж байна
3
Сонгон шалгаруулалт дууссан

 

Ажлын байр

Сайн байна уу, таныг бид монголынхоо ажил олгогчид болон баялаг бүтээгчдэд интернетийн орчинд амжилт олоход нь чухал гүүр болох ажлын байранд урьж байна.
Бид маркетинг болон борлуулалт хариуцан ажиллах ажилд таныг урьж байна. Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь тун энгийн. Та өөрийн маркетинг борлуулалтын мэдрэмж, авьяасаа бидэнтэй хамт баялаг бүтээгчдэд зориулна. Ингэснээр бид хамтдаа монголынхоо баялаг бүтээгчдийг интернэтийн орчинд амжилт олж ашиг орлого нь нэмэгдэх боломжыг бүрдүүлэх юм. Энэ нь Монгол Улсын хөгжил дэвшилд юугаар ч харьцуулашгүй үнэ цэнэтэй хувь нэмэр болно гэдэгт бид итгэдэг. Мэдээж үүний зэрэгцээ та байгуулсан гэрээ бүрээс ашиг хүртэнэ.

 

Таны хариуцах үндсэн үүрэг нь

  • БОРЛУУЛАЛТ тал дээр
    • Монголын баялаг бүтээгчидтэй тогтмол уулзаж харилцаа тогтоох
    • Байгууллагын захиалгат ажлуудыг тоог нэмэгдүүлж, борлуулалт бүрээс ашиг хүртэх
    • Захиалга борлуулалтын сонирхолтой шинэ санаа байна уу? Тэгвэл дэмжээд өгье!
  • МАРКЕТИНГ тал дээр
    • Баялаг бүтээгч нарт зориулсан шинэлэг маркетингийн санаачлагууд туршиж үзэх
    • Монголын баялаг бүтээгч нарын мэдээллийн санг бүрдүүлэх
    • Бизнесүүд болон энтерпрюнеруудтай уулзаж тэдний бизнесийн хөгжилд санаа тавих
    • Сошиал медиа маркетингийн сонирхолтой төслүүд хэрэгжүүлэх
    • Компаний маркетингийн төлөвлөгөөнд өөрийн бүтээлч шинэ содон санаагаа туршиж үзэх

Тавигдах шалгуурууд

  • Маркетинг эсвэл борлуулалтын чиглэлээр 3-с дээш жил ажилласан байх
  • Маркетинг, борлуулалт эсвэл бизнесийн чиглэлээр сурч төгссөн байх
  • Вэб сайтын бизнес болон сошиал медиа маркетингийн мэдлэг болон туршлагатай байх
  • Байгууллагын удирдлагууд болон энтерпрюнеруудтай харилцах чадвар туршлагатай байх
  • Ажлын гүйцэтгэл хурдан, шуурхай бүтээлч сэтгэлгээтэй, сэргэлэн цовоо байх
  • Компьютерийн хэрэглээний түвшин өндөртэй байх
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, албан бичиг, бизнесийн харилцаа үүсгэх чадвартай байх

 

Яаж ажилд орох вэ?

  • Та манай хүний нөөцийн имэйл хаяг болох [email protected] хаягаар өөрийн дэлгэрэнгүй анкетаа явуулна уу.
  • Эсвэл доорх шар товчлуураар өөрийн мэдээллийг илгээж болно.

Эрхэм танд асуух зүйл байвал 7575-6353 утсаар холбоо барина уу.

Хамтдаа Монголынхоо эдийн засгийг интернет технологи ашиглан дэлхийн түвшинд хүргэе!

Анкет бөглөх
Ажлын байрны боломжууд
icon
Тогтвортой ажиллах боломж
icon
Ажлын байрны тогтсон цаг
icon
Онлайнаар ажиллах боломж
icon
Нийгмийн даатгал
icon
Тав тухтай чимээгүй орчин
icon
Цалинтай амралт
icon
Олон улсын төсөл дээр ажиллах
icon
Starbucks Кофе цай