Мобайл хөгжүүлэгч
1
Анкет хүлээн авч байна
2
Сонгон шалгаруулалт хийгдэж байна
3
Сонгон шалгаруулалт дууссан

Метавайс ХХК нь 2003 оноос хойш тасралтгүй Монгол улсдаа төдийгүй олон улсын бизнесийн болон төр, олон нийтийн байгууллагуудын цахим хуудсыг мэргэжлийн өндөр стандарт, чанарын төвшинд нийцсэн, програмчлалын төрөл бүрийн мэргэжлийн хэрэгцээнд тулгуурласан тооцооллууд бүхий, өнгө дизайны орчин үеийн шийдэлтэйгээр хийж гүйцэтгэсээр байгаа чадварлаг хамт олон юм.

Бид эрч хүчээр дүүрэн, гал цогтой баг хамт олныг бүрдүүлэхийг зорьдог. Бид хийж буй ажлаа хүсэл эрмэлзэл, шинэ санаагаар дүүрэн гүйцэтгэдэг, багийн тоглогч байж чадах зөв боловсон хүчнийг багтаа авахад анхаарлаа хандуулдаг.

Ажлын байр

Метавайс ХХК нь Android болон iOS Ухаалаг утасны аппликэшн хөгжүүлж байсан ажлын туршлагатай, хувийн урам зориг сайтай нэг (1) Мобайл апп хөгжүүлэгч ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Метавайс компанийн дотоод болон гадаадын төслүүдийн мобайл апп хөгжүүлэлтийг хариуцан ажиллах болон хариуцах үйлчилгээний хүрээнд одоо байгаа аппуудад тогтмол шинэчлэл, засварын ажлуудыг хуваарийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй онцлог боломж бүхий ажлын байр болно.

Гүицэтгэх үндсэн үүрэг

  • Мобайл Апп хөгжүүлэлт
  • Одоо байгаа Апп-уудын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх

Шаардлага

  • Мэдээллийн Технологи, Компьютерийн Шинжлэх Ухааны чиглэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мобайл апп болон вэбд суурилсан програм хангамжийн хөгжүүлэлт болон засвар үйлчилгээ хийж байсан +2 жилийн ажлын туршлагатай байх
  • Дор хаяж 2-3 апп хөгжүүлж байсан туршлагатай.
  • Мэргэжлээрээ 2 ба дээш жил ажилласан ажлын туршлагатай
  • Ажлын ачаалал даах чадвартай, өндөр
  • Аливаад өөриймсөг ханддаг, хандлага сайтай
  • Хувийн зохион байгуулалт сайтай хариуцлагатай

Яаж ажилд орох вэ?

  • Та манай хүний нөөцийн имэйл хаяг болох [email protected] хаягаар өөрийн дэлгэрэнгүй анкетаа явуулна уу.
  • Мөн доорх шар товчлуураар өөрийн мэдээллийг илгээж болно.
  • Асуух зүйл байвал 7575-6353 утсаар холбоо барина уу. Амжилт хүсье!
Анкет бөглөх
Ажлын байрны боломжууд
icon
Тогтвортой ажиллах боломж
icon
Ажлын байрны тогтсон цаг
icon
Онлайнаар ажиллах боломж
icon
Нийгмийн даатгал
icon
Тав тухтай чимээгүй орчин
icon
Цалинтай амралт
icon
Олон улсын төсөл дээр ажиллах
icon
Starbucks Кофе цай