Вэб хөгжүүлэгч
1
Анкет хүлээн авч байна
2
Сонгон шалгаруулалт хийгдэж байна
3
Сонгон шалгаруулалт дууссан

Метавайс ХХК нь 2003 оноос хойш тасралтгүй Монгол улсдаа төдийгүй олон улсын бизнесийн болон төр, олон нийтийн байгууллагуудын цахим хуудсыг мэргэжлийн өндөр стандарт, чанарын төвшинд нийцсэн, програмчлалын төрөл бүрийн мэргэжлийн хэрэгцээнд тулгуурласан тооцооллууд бүхий, өнгө дизайны орчин үеийн шийдэлтэйгээр хийж гүйцэтгэсээр байгаа чадварлаг хамт олон юм.

Бид эрч хүчээр дүүрэн, гал цогтой баг хамт олныг бүрдүүлэхийг зорьдог. Бид хийж буй ажлаа хүсэл эрмэлзэл, шинэ санаагаар дүүрэн гүйцэтгэдэг, багийн тоглогч байж чадах зөв боловсон хүчнийг багтаа авахад анхаарлаа хандуулдаг.

Ажлын байр

Метавайс ХХК нь Front-end, Back-end ажиллах ажлын туршлагатай, WordPress -н advanced түвшиний ажлын туршлагатай, Англи хэлний ойлгох, харилцах чадвар сайтай  Вэб хөгжүүлэгч (Full Stack) ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Метавайс компанийн вэб сайт хөгжүүлэх дотоод болон гадаадын төслүүдийн вэб сайт хөгжүүлэлтийг хариуцан ажиллах бөгөөд хариуцах үйлчилгээний хүрээнд одоо байгаа вэб сайтуудад тогтмол шинэчлэл, засварын ажлуудыг хуваарийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй онцлог боломж бүхий ажлын байр болно.

Тавигдах шалгуурууд

  • WordPress дээр ажиллах чадвар сайн байх
  • Англи хэлний харилцах чадвар сайн байх
  • Програмчлалын чиглэлээо сургууль төгссөн байх
  • 3-аас дээш жил тогтмол вэб хөгжүүлж байсан туршлагатай байх
  • PHP, javascript, jQuery, MySQL-н мэдлэгтэй байх.
  • AngularJS мэддэг бол давуу тал болно.

 

Яаж ажилд орох вэ?

  • Та манай хүний нөөцийн имэйл хаяг болох [email protected] хаягаар өөрийн дэлгэрэнгүй анкетаа явуулна уу.
  • Эсвэл доорх шар товчлуураар өөрийн мэдээллийг илгээж болно.

Эрхэм танд асуух зүйл байвал 7575-6353 утсаар холбоо барина уу.

Хамтдаа Монголынхоо эдийн засгийг интернет технологи ашиглан дэлхийн түвшинд хүргэе!

Анкет бөглөх
Ажлын байрны боломжууд
icon
Тогтвортой ажиллах боломж
icon
Ажлын байрны тогтсон цаг
icon
Онлайнаар ажиллах боломж
icon
Нийгмийн даатгал
icon
Тав тухтай чимээгүй орчин
icon
Цалинтай амралт
icon
Олон улсын төсөл дээр ажиллах
icon
Starbucks Кофе цай