Биднээс хамгийн их асуудаг асуулт бол “Вэб сайт хийлгэхэд ямар үнэтэй вэ?” Харин вэб сайтын олон элементүүд нь субьектив учир шууд тэд гэж хэлэх нь ярьвагтай байдаг. Харин та энэ нийтлэлээр дамжуулан вэб сайтын үнэ хэрхэн боддог мөн ямар зардал захиалагч талын хувьд гардаг талаар хангалттай ойлголтой болно.
Вэб сайт хийх талаар бодох үед ихэнх бизнесүүд зөвхөн харагдах байдлыг авч үзэх гээд байдаг. Хэрэв шинэ бизнес бол ялангуяа доорх зүйлсийг онцгой анхаарах хэрэгтэй:
- Стратеги
- Брэнд
- Агуулга бүтээх
- Дизайн
- Програмчлал
- SEO (Хайлтын системд тохируулах)
Вэбийн компаниуд үнээ хэрхэн тогтоодог вэ?
Вэб сайтын хийх үнэ тогтооход голлох нөлөө үзүүлдэг зүйл нь хэр зэрэг ажиллагаа ихтэй вэб сайт вэ гэдгээс хамаарна. Бид вэб сайтын үнийн тооцоолохдоо “Төлөвлөлтийн шат” ашиглан тогтоодог.
Ер нь бол энгийнээр үзүүлвэл ажиллагаа их байх тусам их цаг, хөдөлмөр зарцуулж төслийг төлөвлөх, өгөгдлийн сан зохион байгуулах, загварчлах, хөгжүүлэх гэх мэт ажил хамаарч үнэ өсдөг.
Дижитал агентлагуудын вэб сайтын хэр их ажил орох болон ямар өртөгтэй болохыг тогтооход хамгийн их асуудаг асуулт нь:
- Таны бизнест одоогоор вэб сайт болон брэнд байгаа юу?
- Таны бизнес шинэ бизнэс үү?
- Хэр түвшний бүтээлч дизайн хүсч байна?
- Ямар зэрэглэлийн технологи ашиглахыг хүсч байна?
- Вэб сайт нээлт хийсний дараа хэр их ажиллагаа тогтмол хариуцах эсвэл маркетингд шаардалатай болох вэ? гэх зэрэг асуултанд хариулт олох хэрэгтэй.
Жич: Одоо байгаа вэб сайтыг шинэчлэх нь зардлыг 25%-р бууруулдаг.
Одоо агуулга бүтээх стратегийн талаар бага зэрэг дурьдая.
Хэрэв бизнес нь багагүй хугацаанд оршин тогтож байсан бол зардлыг нэлээд хувиар бууруулах боломжтой.
Тэгээд вэб сайт хийхэд яг ямар үнэтэй байдаг юм бэ?
Бидний 13 жилийн туршлагаас хархад вэб сайт хийх үнэ ойролцоогоор доорх хэлбэрээр ангилагддаг:
- Жижиг бизнесийн маркетингийн зорилготой вэб сайт: 1-5 сая төгрөг
- Дунд зэргийн бизнесийн маркетингийн зорилготой вэб сайт: 5-10 сая төгрөг
- Томоохон бизнесүүд, онлайн дэлгүүр, хэрэглэгчийн хэрэгцээнд тохирсон өгөгдлийн сан, вэб апп зэрэг нь: 10-50 саяд хэлбэлздэг.
Хэдээр вэб сайт хийхийг шийдэх нь магадгүй хялбар байж болох юм. Харин хэцүү хэсэг нь “та хэнд итгэж ажлаа хийлгэх вэ?” Ямар нэг үйлчилгээний байгууллага (барилгын засвар, тавилга хийлгэх, машин засуулах гэх мэт) хөлсөлж үзсэн хүн бүр л чин сэтгэлээсээ ажиллаж чадах ёс зүйтэй итгэж болох газар олох ямар хэцүү вэ гэдгийг мэддэг. Найдвартай вэб сайтын байгууллага олно гэдэг яг ижил хэцүү зүйл юм.
Маш олон үйчлүүлэгчид маань “нэг хүнээр вэбээ хийлгэсэн чинь утсаа таслаад алга болчихлоо, одоо вэб ч үгүй, мөнгө ч үгүй” гэсээр ирдэг. Сайн үйчилгээ авна гэдэг эхэндээ зардал өндөр байдаг ч том зургаар танд хэмнэлт болдог.
За та вэб хийх байгууллагаа сонгочихлоо. Одоо ажлаа хэрхэн үр дүнтэй хийлгэж, өөр нэмэлт зардлаас урьдчилан сэргийлэх вэ?
Эхлээд, ямар хэмжээний бүтээлч дизайн хүсэж буйгаа тодорхой болгох хэрэгтэй.
Хамгийн хямдаар, хамгийн сайныг гээд зүтгээд байж болохгүй.
Вэб сайтын дизайныг үнэлэнэ гэдэг бага зэрэг яривагтай. Учир нь бүтээлч дизайн (creative design) бол субьектив ойлголт юм. Жишээ нь манай нэгэн захиалагч маань яг юу хүсч буйгаа мэдэхгүй, шийдвэр гаргаж чадахгүйгээс болоод бид маш олон өдрийн нэмэлт ажил хийх шаардлага гарсан юм. Энэ нь эргээд нийт төслийн гүйцэтгэлийн хугацаанд нөлөөлсөн.
Харин нөгөө талаас хэрэв үйлчлүүлэгч юу хусч буйгаа тодорхой мэдэх тусам дизайнерүүдэд маань ажиллахад улам үр дүнтэй болдог. Мөн, мэргэжлийн зураг авалт, видео бичлэг нь үндсэн үнэ дээр нэмэгддэг.
Дараа нь програмчлалын хувьд хэр зэрэг ажиллагаа ихтэй вэ.
Програмчлалын ажил нь ихэнх тохиолдолд нийт үнийн 50%-г эзэлдэг. Ихэнх жижиг, дунд бизнесийн энгийн маркетингийн вэб сайтын хувьд ажиллагаа тун хялбар байдаг. Ажиллагаа болон үнэ өсгөдөг үзүүлэлтүүдээс заримийг дурдвал:
- Гишүүнчлэлийн систем
- Онлайн дэлгүүр
- Банктай холбогдох систем
- Бүтээгдэхүүний каталоги
- Зөвхөн таны хүсэж байгаа онцгой програм
- Гадны өөр байгууллагатай онлайнаар холбогдох гэх мэт…
Сайн мэдээ нь, дээрх төрлийн модуль ажлуудын дийлэнх нь өмнө нь хийгдсэн байх тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл дээрх зүйлсийг заавал 0-с нь эхэлж програм бичээд байх шаардлагагүй юм. Хэрэв яг зөв модулийг олоод вэб сайтдаа холбоод ашиглах юм бол хэдэн зуун цагийн програмын ажлыг багасгах боломжтой.
Вэб сайтын гүйцэтгэлийн дараахь хариуцах үйлчилгээ
Эцэст нь бид вэб сайт хариуцах болон маркетингийн ажлын үнэлгээг тогтоох хэрэгтэй.
Энэ 2 ажлын зардал таны маркетингийн төсөвт багтах ёстой. Хариуцах үйлчилгээ нь үндсэндээ 2 төрлийн ажил хийгддэг:
- Сайтын текст, мэдээлэл, зураг, видео болон бүтээгдэхүүн шинэчлэх. Эдгээр ажлууд гадын байгууллага эсвэл вэб сайт гүйцэтгэсэн байгууллага нь хийх боломжтой. Ихэнх жижиг вэб сайтуудын мэдээлэл тийм ч олон солигдоод байдаггүй. Харин тогтмол солигддог мэдээлэлтэй, бүтээгдэхүүнтэй сайтуудад арай илүү цаг зарцуулах хэрэгтэй.
- Вэб сайтын үндсэн код, фрэймворк, нэмэлт кодуудыг шинэчлэх. Ихэнх жижиг дунд бизнэсүүдийн хувьд сарын зардал 100’000-300’000 төгрөг байх боломжтой. Энэ төлбөрт, сайтын кодыг сүүлийн үеийн хувилбараар шинэчлэх, сайтын код болон мэдээллийг нөөцөлж хадгалах, сервер эсвэл хостын аюулгүй байдлыг хангах, тайлагнах болон бусад ямар нэгэн вирусын, хакераас хамгаалах зэрэг ажлуудад зарцуулагдана. Вэб сайтын модуль, функцээс хамаарч цаг, төсөв өөр өөр байх талтай.
Эдгээр ажилд төсөв суулгаж, ажилласнаар таны бизнесийн “онлайн салбарт” оруулсан хөрөнгө оруулалт хамгаалагддаг.
Онлайн маркетингийн тогтмол зардал
Бид үйлчлүүлэгч нартаа дор хаяж сардаа 500’000-1’000’000 төгрөгийг онлайн маркетингд төсөвлөхийг зөвлөдөг. Дундаж бизнесийн онлайн салбарыг вэб сайт 60%-70%, бусад доорхь зүйлс 30%-40% бүрдүүлдэг.
- Сошиал медиа сувагууд (Facebook, Youtube, Twitter, Linkedin, Instagram гэм мэт)
- Онлайн сурталчилгаа, баннерууд
- Имэйл маркетинг
- Бусад маркетингийн сувагууд (линк солилцох, партнер байгууллагууд хэсэг логогоо байрлуулах, бизнес вэб сайтуудын санд бүртгүүлэх гэх мэт)
Хэрэв дээрх зүйлс дээр бүгдэд нь анхаарал хандуулж ажиллахгүй бол өнөөдрийн технологийн эрин үед таны бизнес өрсөлдөх чадваргүй байнаа гэсэн үг. Маркетингийн зардлын хувьд стартегиас хамаарч зардал харьцангуй юм.
Вэб сайтын нээлт хийснээс хойш тогтмол зардал нээр дурдсанчлан байна. Таны бизнесын орлого, нэр хүнд, хоногшилт, өсөлт нь хэр идэвхитэй, жигд, тууштайгаар маркетингид хөрөнгө оруулснаас хамаардаг. Бизнес бүр өөр өөр, үүнчлэн бизнес бүрийн шаардлага, хэрэгцээ өөр. Хэдий тийм ч бизнесийн тогтмол төсөвт тогтмол зарцуулах төсөв суулгаж өгөх нь зайлшгүй чухал зүйл гэдгийг дээрх мэдээллээс авсан гэж найдаж байна. Хэрэв тэгэхгүй бол таны бизнесийн вэб сайт цөөн хэдэн хүн жилдээ зочилдог алслагдсан сумын төв шиг болох вий!
Танд асуулт байсаар байвал олон жил энэ салбарт тууштай ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагад хандаарай. Ингэснээр та хөрөнгө оруулалтаа хамгаалж үлдэнэ шүү!