Нийтэлсэн: Б.Буяндэлгэр 11 сар 29, 2016

Сошиал медиа гэдэг зүйл бидний ажил амьдралд өдрөөс өдөрт улам ихээр түрэн орж байна. Хэрэв одоо сошиал медиатай өөрийн бизнесээ өрсөлдөгч нараасаа өрсөж холбогдуулахгуй л бол таны бизнес ард хоцрох тийм цаг үед бид өрсөлдөж байна. Тиймээс өөрийн дуу хоолойг, бизнесийн онцлогийг сошиал медиа дээр зөв оновцтой онилж мөн зөв цаг хүргэх нь хамгийн чухал. Хичнээн сайхан контент бэлдээд тэр нь буруу цаг цацагдвал үр дүнгүй хоцрох болно.

Ингээд сошиал сайтуудыг хүмүүс хэдэн цагийн үед хамгийн ихээр хэрэглэдэг болохыг доорх инфографик харуулж байна. Яг энэ цагуудад постоо тарааж чадвал үр дүн бодитой болно.

Товчхондоо бол хүмүүс ихэнхдээ цайны цагаар болон оройн амралтын цагаар сошиа медиаг түлхүү ашигладаг нь харагдаж байна.

Мөн дан ганц сошиал медиа нь таны бизнесийн гол зүйл гэж харах нь өрөөсгөл зүйл юм. Сошиал медиаг та далайгаас загас барихтай зүйрлэж болно. Харин загасаа бариад завиндаа татаж оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүмүүс сошиал хуудсаар дамжаад таны бизнесийн онлайн салбар болох вэб сайтад орж ирэх ёстой. Нэгэнт таны бизнесийн “онлайн салбар” болох вэб сайтад орж ирсэн бол та борлуулатын дараагийн алхамуудаа илүү хүчтэй хийх боломж бүрдэнэ. Бүх сатаарлуудыг арилгаж байгаад үйлчлүүлэгтэйгээ тулж ажиллах боломж бүрдэнэ гэсэн үг.

Бид вэб сайт хийх үйлчилгээг сүүлийн 14 жилийн турш Монгол болон АНУ-д хийж байна. Хэрэв таны бизнесийг 24 цагийн турш дэлхий нийтэд төлөөлж байдаг “онлайн салбар”-аа байгуулах эсвэл одоо байгаа вэб сайтаа улам сайжруулах хэрэгцээ байгаа бол бид таны урт хугацааны найдвартай түнш найз болон ажиллахад бэлэн байна.

Бидэнтэй [email protected] хаягаар холбоо бариарай.

blog-the-science-of-social-timing-hi-res