Арай гэж вэб сайтаа хийж дуусаад одоо нээлтээ хийхэд бэлэн болсон уу? Шинэ вэб сайт нээнэ гэдэг ялангуяа нээлтээ хийнэ гэдэг стресстэй ажил. Яг дуусахын өмнө жижиг зүйлс орхигдох гээд байдаг талтай. Дээр нь яг ямар түвшинг эсвэл ямар шалгуур хангасан үед бэлэн болсонд тооцох вэ гэдэг бас л тодорхойгүй байх гээд байдаг. Тиймээс Метавайс танд шинэхэн вэб сайтаа олон нийтэд зарлахаас өмнө заавал шалгах ёстой жагсаалт бэлдлээ. Энэ жагсаалтыг эхнээс нь дуустал шалгаад болсон байвал таны вэб сайт нээлтээ хийхэд бэлэн гэсэн үг.
-
Ашиглалтын шалгалт
-
Сайтын хурд
Таны вэб сайт хэр зэрэг хурдан ажиллаж байна? Хурдыг яг найдвартай шалгасан уу? Ямар үнэлгээтэй байгааг та мэдэж байгаа юу?
Вэб сайт яг 100% төгс оноо авах тохиолдол ховор. Учир нь тухайн брэнд загвар функцээс хамаараад олон төрлийн код ашигладаг учир хурданд нөлөө үзүүлдэг. Дундаж вэб сайтын уншиж дуусах хугацаа нь 6.5 секунд байдаг бөгөөд сайтын хурдны дундаж үзүүлэлт 72% байдаг. Ажиллахгүй байгаа линкүүд болон хэрэггүй Javascript болон өөр сайтаас дуудаж байгаа кодуудыг арилгах хэрэгтэй. Мөн вэб сайтын зургуудын хэмжээг шахах хэрэгтэй. -
Gzip хийсэн эсэх?
Энэ нь вэб сайтын хэмжээг 70-60% шахаж багасгаж хэрэглэгчдэд үзүүлэх технологи юм. Ингэснээр мэдээж хурд нэмэгдэнэ. Энэ нь дан хэрэглэгчид биш мөн хайлтын системд ч таатай нөлөө үзүүлдэг.
Багаж: http://www.gziptest.com/ -
Автомат Cache хийгдэж байгаа эсэх
Вэб сайтыг cache хийснээр мөн хурд нэмэгдэж сайтруу хандах бүрд шинээр уншилгүй зарим агуулгыг шууд тухайн төхөөрөмжөөс нь дуудаж ажиллуулна.
Багаж: http://smallseotools.com/google-cache-checker/
Багаж: GTmetrix, Google PageSpeed Insights -
Цэс, холбоосууд мөн менюний жигд ажиллах байдал
Вэб сайт дотроо шилжиж байгаа цэсүүд бүгд хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Цэсээс гадна сайтын хуудас дотор байгаа мэдээллүүд дунд чинь бусад хуудасруу шидэж байгаа холбоосууд байгаа эсэхийг шалгаарай. Жишээ нь: бидний тухай хэсэгт үйлчилгээнүүдийн нэрсийг дурдсан ямар нэг мэдээлэл байгаа бол тус бүрийг нь үйлчилгээний хуудасруу нь мөн адил холбож өг. Ингэснээр сайтын хайлтын системд олдох боломжийг нэмэгдүүлэх бөгөөд, хэрэглэгчдэд ч мөн ашиглахад хялбар болгодог. Мөн одоо байгаа хуудасны байршлын тодорхойлогч байгаа эсэхийг шалгаарай. Албан ёсны нэр нь Breadcrumb.
-
Цэсүүдийн линк нь бүгд зөв ажиллаж байна уу?
- Хуудас дотор холбоосууд орсон байна уу?
- Breadcrumb байна уу?
- Breadcrumb бүх хуудаснуудад зөв ажиллаж байна уу?
-
Зураг оновчилж тохируулах
- Зургуудад чинь Alt Tag орсон байна уу?
- Зургийн файлын хэмжээг шахсан байна уу?
- Зургийн файлын нэрийг тухайн контенттой уялдуулж нэрлэсэн байна уу? Багаж: Tinypng, Optimizilla, Content Forest
-
404 хуудас байгаа эсэх
- 404 хуудас буюу ямар нэг байхгүй хуудасруу орох үед гарч ирэх алдааны хуудас байна уу?
- 404 хуудас хараад вэб сайтаас чинь хүмүүс гарч болохгүй. 404 хуудас дээр ямар нэг бусад хуудасруу хөтлөх холбоосууд байна уу? Багаж: 404 хуудасны санаанууд: Creative blog (Best 404 Pages)
-
Ямар нэг Frame эсвэл Flash ашиглаагүй байгаа эсэх
Энэ хоёр технологийг ашиглахаа болиод удаж байгаа ч зарим залуус маань вэб сайт хийхдээ ашигласаар байгаа нь тухай сайтыг хайлтын систем болон нууцлал зэрэг олон тал дээр эрсдэлд оруулж байдаг.
-
Вэб сайтын агуулга уншигдах байдал & хоосон зай
Агуулгууд тань уншихад энгийн, фонт нь хангалттай том байна уу? Мөн хоосон зайнууд зөв байгаа эсэх. Текстийн багана хооронд эсвэл 2 талд хоосон зай нь хэрэглэгчийн анхаарлыг сайн төвлөрүүлдэг тул ийм зайг анхнаасаа тооцох нь чухал юм.
-
Вэб сайт тань Responsive буюу бүх төхөөрөмж дээр ажиллаж байна уу?
- Гар утас болон таблет дээр вэб сайт тань тохиромжтой харагдаж байна уу?
Судалгаагаар нийт вэб хэрэглэгчдийн 55% илүү хувь нь гар утаснаас вэб сайтууд үздэг билээ. Мөн зочдын 67% нь гар утас дээр хэвийн харагдаж байвал худалдан авах хандлагатай байдаг.
Багаж: Responsive шалгах
- Гар утас болон таблет дээр вэб сайт тань тохиромжтой харагдаж байна уу?
-
W3C стандартыг хангаж байна уу?
Таны вэб сайт дэлхийн вэб сайтын холбооны стандартыг хангасан байна уу?
Багаж: W3C Validator
-
-
Вэб сайтын агуулга буюу контент
-
Үг үсгийн болон дүрмийн алдаа
Агуулга тань ямар нэг үг үсгийн алдаагүй байна уу?
Багаж: Монгол агуулгын хувьд: http://spell.bolorsoft.com/
Англи агуулгын хувьд: Grammarly мөн Grammar Check -
Агуулга / HTML харьцаа
Таны вэб сайтын 25-70 хувь нь текст эсвэл ямар нэг HTML байж чадаж байна уу? Хэт их зураг эсвэл видео байгаад агуулга текст байхгүй бол хайлтын системд таагүй оноо авдаг тул заавал нягтлаарай.
Багаж: SEO Chat Tools, Small SEO Tools энэ үзүүлэлт шууд нөлөөлөхгүй ч олон талаар нөлөө үзүүлдгийг анхаараарай. -
Агуулга тань өөр нэг вэб сайттай давхцаж байгаа эсэх?
Ижил агуулгатай байвал хайлтын систем таны сайтыг өмнөх сайттай нэг ангилалд оруулах боломжтой бөгөөд ингэснээр та шинээр өрсөлдөх боломжоо алдаж өмнө байсан сайттай өрсөлдөх хэрэгтэй болно. Мэдээж шинэ агуулгатай контенттой бол шинэ сайт гэдэг утгаараа хайлтад илрэхдээ илүү байх болно.
Багаж: Copyscape -
Meta Tag-ууд байгаа эсэх
Вэб сайтад тань Мета Таг-ууд байна уу? Сайн чанарын хайлтын түлхүүр үгийн багажаар оновчтой түлхүүр үгүүдийн жагсаалт гаргаад тэдгээрийг вэб сайтын кодод суулгаж өгөх хэрэгтэй. Ингэснээр хайлтад гарч ирэх боломжийг нэмэгдүүлнэ.
Багаж: Google Keyword Planner, Keyword tool -
Дүрэм, журамтай холбоотой хуудас байгаа юу?
Ялангуяа онлайн худалдааны вэб сайт ажиллуулах гэж байгаа бол сайтын дүрэм, журам болон ашиглах нөхцөлүүдийг дурьдаж өгснөөр таныг ямар нэг хуулийн асуудалд орохоос хамгаална.
-
Өнгөний зохицол
Таны сайт өнгөний зохицлын хувьд сайн байж чадаж байна уу?
Багаж: Coolors, Paletton. -
Сошиал медиа холбоос мөн шэйр хийх боломж байна уу?
Вэб сайтын тань толгой, хөл, дэд хуудаснууд болон бусад бүх хуудсанд сошиал медиа хуудастай холбох эсвэл шэйр хийх боломж орсон байгаа эсэх.
Багаж: SumoMe, Shareaholic, Add This -
Холбоосууд
Сайтын тань холбоосууд хайлтын систем шалгагч роботтой холбогдох боломжтой байгаа эсэх (friendly). Мөн хоосон эсвэл эвдэрхий холбоосуудаа засаарай.
Багаж: Broken Link Check, W3C Link Checker -
Гарчгийн зориулалтын Tag ашигласан байна уу?
Сайтыг угсарч байхдаа зориулалтын таг ашиглах нь хайлтын системд маш чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс бүх гарчгууд тань H1, H2 болох H3 зэрэг тагууд ашигласан эсэхийг шалгаарай.
-
Favicon байна уу?
Сайтын брэндийг илэрхийлэх бөгөөд хэрэглэгч таны сайтыг хадгалах, гар утасны дэлгэц дээрээ хадгалах үед апп шиг харагддаг учир брэндэд чухал нөлөөтэй байдаг.
Багаж: Dynamic Drive Tools, Favicon Generator -
Сайтын хөлийн хэсэг
Сайтын доош нь гүйлгэж үзсэний дараа буцаад дээш гүйлгэнэ гэдэг төвөгтэй.
Хөлийн хэсэгт очсоны дараа бусад хуудасруу шууд үсрэх линк байна уу?
Эсвэл шууд дээшээ үсрэх холбоосууд байна уу?
Хөлийн хэсэгт хангалттай мэдээлэл байна уу?
-
-
Хайлтын системд бүртгэх & зочдын тоолуур
-
Google Webmaster Tools
- Вэб сайт тань Google Search Console бүртгүүлсэн байна уу?
- XML sitemap Google-д бүртгэгдсэн байна уу?
-
Google Analytics
- Вэб сайт тань Google Analytics -д бүртгүүлсэн үү?
Вэб сайтаа Google Analytics-д бүртгүүлснээр таны вэб сайтад хэн хаанаас яаж хандаж байгаа дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Мөн тухайн тохиргооны кодыг зөв хэсэгт буюу хөлийн хэсэгт байршуулах хэрэгтэй. Мөн хуурамч эсвэл та өөрийн ажлын газрын болон гэрийн IP хаягуудаа филтэрдэж хасах хэрэгтэй. Ингэснээр танд яг бодит мэдээлэл очих болно.
- Вэб сайт тань Google Analytics -д бүртгүүлсэн үү?
-
Зочидтой шууд харилцах чатын боломж
Таны вэб сайтад орж ирсэн зочин бүр таны ирээдүйн үйлчлүүлэгч байх боломжтой. Тиймээс тэднийг та мэдээж алдахыг хүсэхгүй.
Сайтад орж ирсэн хүн бүртэй гар утас, компьютер гээд хаанаас ч тэдний асуултад шууд хариулж мөн хэрэглэгчдийн сан бүрдүүлэх боломжтой. Тийм боломж таны сайтад байгаа эсэхийг шалгаарай.
-
-
Хамгаалалт & нөөц хувилбар
- Маш олон бизнесүүд вэб сайтад хөрөнгө оруулалт хийсний дараа тэр хөрөнгөө эзэнгүй хамгаалалтгүй орхидог. Тэр бүх ажил, зарцуулсан хөрөнгө оруулалтыг хамгаалах хэрэгтэй.Firewall буюу хакеруудаас хамгаалсан хамгаалалт байгаа эсэх
- Вирусээс хамгаалагдсан байна уу? Ихэнх залхуу вэб хөгжүүлэгч нар угаасаа хостонд суулгасан байгаа гэж магадгүй, тэр нь энгийн нийтэд нь хамгаалах, зөвхөн таны вэбийг хамгаалах гэдэг тусдаа ойлголт шүү.
- Мөн вэб сайтыг автоматаар бүхэлд нь тогтмол нөөц хувилбар хуулж авч өөр газар хуулж байх хэрэгтэй. Бид хийсэн вэб сайтуудаа өдөр хоног бүр хуулж Goog” /> болон бусад газруудад тараан нөөцөлж байдаг. Тэгэхээр таны хөрөнгө оруулалт хэзээ ч салхинд хийсэхгүй.
Шалгаж дууссан бол таны сайт нээлтээ хийхэд бэлэн болжээ!
БАЯР ХҮРГЭЕ!
Хэрэв таны вэб сайтад дээрх бүгд байхгүй бол бидэнд хандаж болно. Бид дээрх засваруудыг олон жил хийж байгаа учир мэргэжлийн үйлчилгээ танд үзүүлж чадна.
Энд дарж үнийн санал хүлээн авах анкет бөглөөрэй.
