Вэбийн текст засварлагч
Бидний танд санал болгож буй вэбд суурилсан текст засварлагч нь хэрэглэхэд хамгийн энгийн юм. Энэ багажийн тусламжтайгаар та өөрийн вэб хуудсын мэдээллийг яг л Microsoft WORD програм шиг ажлын орчинд засварлаж, зураг оруулж мөн видео, дуу ч оруулж болох юм. Word програмд байдаг энгийн хэрэглүүрүүд бүгд багтсан байгаа.
|
Блог хөтлөх
Өөрийн вэб сайтдаа Блог үүсгэмээр байна уу? Танд энэ сайхан боломжийг олгож байна.
|
Видео болон дуу тоглуулах боломж
Та өөрийн вэб сайтад буй видео болон аудио материалуудыг вэб сайтдаа байрлуулан тоглуулах боломжтой. Үүнд: Flash, QuickTime, Windows Media, MP3 гэх мэт медиа файлууд орно.
Мөн бидний сайн мэдэх YouTube™, Vimeo, and Blip.tv гэх мэт вэб хуудсаас шууд өөрийн вэб-д видео байршуулах боломжийг нээж өгч байна.
|
Зургийн галлерэй
Хамгийн энгийн ойлгомжтой зургийн галлерэй. Та ердөө зургаа вэб сайтдаа хуулаад тэгээд л вэбдээ шинэ зураг нэмнэ. Мөн зургийн тайлбарыг WYSIWYG Текст засварлагч ашиглан засварлах, зургийн нэр солих, устгах, түр хаах гэх мэт єргєн боломж бий юм.
|
RSS унших боломж
Бусад вэб сайтад байгаа мэдээллийг шууд, нэгэн зэрэг өөрийн вэб сайтдаа байршуулахыг хүсэж байна уу? Тэгвэл танд энэ боломжийг ч олгож байна.
|
Хайлтын системд тохирох
Манай АУС нь бусад хайлтын системтэй гайхалтай сайн зохицож ажилдаг бөгөөд үүнтэй холбоотой бүх талын тохиргоог та өөрөө хийх боломжтой юм. Жишээ нь: Хайлтын системд олдох үгс, сайтын тодорхойлолт болох мэдээллийг та өөрийн гараар бичиж өгснөөр яг ямар үгээр таны вэбийг олж болохыг тохируулж байгаа юм.
|
Бүх төрлийн вэб браузертэй ажиллана
Танд хамгийн чухал зүйл бол бүх төрлийн вэб үзүүлэгч програм юм. Манай систем нь бүх төрлийн вэб сайттай маш сайн зохицон ажилдаг юм.
|
Таны вэбийг халамжлах
Бид танд вэб сайт хийж өгөөд огт тас алга болохыг бодохгvй байна. Учир нь бидний хийсэн ажил бол бидний уран бүтээл. Энэ ч утгаараа єєрсдийн vйлчлvvлэгчиддээ онцгой хандаж, байнгын хамтран ажиллах, холбоотой байхыг vнэ цэнээ болгосон.
|
Календарь
Үйл ажиллагаагаа илүү ойлгомжтой болгож харагдуулахыг хүсэж байна уу? Тийм бол энэ модуль хэрэгтэй бүх үйл ажиллагааны цагийн хуваарь, мэдээллийг вэб сайтад байршуулж єгнє.
|
Хамгийн хурд сайтай хост (HOST)
Бид вэб сайт байршуулах хамгийн хурдтай үйлчилгээг танд зориулах бөгөөд энэ тохиолдолд та манай үйлчилгээг ч сонгож болох юм. Эсвэл бид хост авах бvх тєрлийн заавар зөвөлгөөг vнэ төлбөргүй өгнө.
|
HTML код засварлагч
Вэб сайтын мэдээллийг шууд кодын түвшинд засварлах боломжтой юм.
|
Зураг засварлагч програм
Вэб хуудаст байрлуулах зургийн хэмжээ, өнцөгөөр эргүүлэх, аль нэг хэсгийг таслах зэрэг олон үйлдлүүдийг хийдэг зургийн програмыг суулгаж єгнє. Ингэснээр танд элдвийн зургийн програмтэй ажиллаж цаг алдах эрсдлээс хамгаалж чадна.
|
FTP хандалт
Энэ нь илүү мэргэжлийн түвшний хэрэглэгч нарт зориулсан боломж бөгөөд Вэб Серверт байрлаж буй файлуудыг шууд удирдан зохицуулах боломжоор хангаж өгөх юм.
|
Вэб сайтыг удирдах хүчирхэг вэб
Шинэ хуудас үүсгэх, засварлах, устгах зэрэг үйлдлийг хийнэ. Мөн вэбийн нийт хэрэглэгчдийг хянах, засах, устгах, өөрийн вэб сайтаа хүссэн хэлбэр загвартай болгон өөрчлөх боломжийг нээж байна.
Эдгээрийг хийхэд танд ямар ч програмчлалын мэдлэг хэрэггүй.
|
Төлбөрийн систем
Бид таны вэб сайтанд бүх төрлийн төлбөрийн систем болон интернэт худалдааны кодыг суурьлуулан өгөх болно.
|
Файл зохион байгуулагч
Зураг, документ, хөдөлгөөнт зураг, дуу дүрс болон бусад бүх төрлийн файлуудыг вэб хуудасдаа маш хялбархан аргаар байршуулах боломжтой.
Мөн вэб сайтад буй зургийн файлыг шууд вэбийн орчинд нь засварлана.
|
Вэб хайлтын систем
Бидний хийсэн хайлтын систем нь хэрэглэгчдийн хайж буй мэдээллийг олоход илүү дөхөм байдлаар програмчлагдсан тул танд болон танай вэб хуудсыг хэрэглэж байгаа хүн болгонд хэрэгтэй модуль юм.
|
Статистик мэдээлэл харуулах
Таны вэб сайтын хаанаас ямар програм ашиглан хэдэн хүн үзэж байгаа талаар мэдээлэл харуулах систем юм. Вэбийн тань аль хуудсыг хэдэн удаа үзэж байна. Тэр нь ямар улсаас, ямар програм ашиглан үзэж байгаа талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл харуулах боломжтой.
|
Онцгой хувийн мэдээлэл
Вэб сайтын зарим мэдээллийг онцгой хэрэглэгчид эсвэл зөвхөн танай вэбийн болон байгууллагын гишүүнд тухайн мэдээллийг уншихаар тохируулах боломжтой.
|
Хэрэглэгч бүртгэх болон давуу эрх
Вэб сайтдаа олон хэрэглэгч бүртгэж тэдний хэн нь ямар эрхтэй байхыг тохируулна. Ингэснээр эрхийн хязгаарлаттайгаар вэбийн мэдээллийг хэн нь үзэх, хэн нь үзэхгүй байх мөн ямар хэрэглэгч вэбийг удирдах боломжтойг ч тодорхойлж болно.
|